8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн ордонд 100 гаруй эрдэмтэн, судлаач цугларч Монгол Улсад тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ

2023-01-04 12:12:00

УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 80 дугаар тогтоол гаргасан.

Улмаар “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар болсон юм. Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2023.01.03/ "Зөвлөлдөх санал асуулгын түүврийн судалгааны аргазүй" сэдэвт хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн багш, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.

ҮСХ-ны дарга Б.Батдаваа "Зөвлөлдөх санал асуулгын мэдээлэл цуглуулах ажлыг ҮСХ зохион байгуулдаг. Бид үндэсний хэмжээнд 2017 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой санал асуулгыг явуулсан. Энэ удаагийнх хоёр дахь том санал, асуулга болох нь ээ.

Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ард иргэдийн оролцоог хангах, иргэдийнхээ дуу хоолойг сонсохдоо мэргэжлийн, шинжлэх ухаанч байдлаар тэднийг төлөөлөх түүврийг сонгож чадаж байна уу гэдэг чухал учраас өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм. УИХ-аас түүвэр сонгох процесс олон нийтэд нээлттэй, арга зүй маргаангүй байх ёстой гэдэг чиглэлийг бидэнд өгөөд байгаа.

Маргааш буюу нэгдүгээр сарын 4-нд Төрийн ордонд "Гарц шийдлийг олъё" эрдэм шинжилгээний бага хурал болж 100 гаруй эрдэмтэн, судлаачид Төрийн ордонд цугларч өнөөдөр Монгол Улсад тулгараад байгаа асуудлуудыг хэлэлцэх юм. Мөн нэгдүгээр сарын 18-нд улстөрийн намууд болон ТББ-ын оролцоотой улстөрийн хэлэлцүүлгийг зохион байгуулна" гэв.

"Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай" тогтоолыг гаргах болсон дөрвөн гол үндсэн зорилго бий. Иргэдийн оролцоог хангах, төрийн үйл ажиллагаанд иргэдийг оролцуулах, ямар асуудал тулгамдаад байгааг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх, энэ асуудалтай холбоотойгоор иргэдийг мэдээ, мэдээллээр хангахыг зорьж байгаа тухай УИХ-ын Тамгын газраас хэлэлцүүлэгт танилцууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл