8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах 11 нэр дэвшигчийг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулна

2023-01-04 13:57:00

Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаанаар зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 11 хүнийг сонгон Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

Товлосон хугацаанд материалаа ирүүлсэн нийт 136 хүнээс нууц санал хураалтаар 11 хүнийг сонгожээ.

Үүнд,

1. Л.Төр-Од - Улс төрийн эдийн засагч, эрх зүйч

2. Г.Галбадрах - Зураг, хөдөлмөрийн багш

3. О.Мөнхсайхан - Хуульч

4. О.Амартүвшин - Эдийн засагч

5. Ө.Ганхуяг - Эдийн засагч

6. Х.Ганбаатар - Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер

7. Г.Чулуунбаатар - Гүн ухаан, нийгмийн ухааны багш, Академич

8. С.Эрдэнэбат - Хөдөлмөрийн эдийн засагч

9. Д.Моондой - Радио электроникийн инженер

10. Д.Мягмарсүрэн - Улс төр судлаач

11. И.Цэрэн-Онолт - Багш, математикч

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх асуудлаар санал, дүгнэлт гарган холбогдох шийдвэрийн төслийн хамт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл