Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 04 сарын 15ны өдөр түр хугацаагаар хаасан байсан Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймаг руу явах чиглэлийн замыг өчигдөр өглөөний 09.00 цагаас эхлэн нээжээ. Дээрх чиглэлийн замын зорчих хэсэг мөстөж, зам даваанууд хаагдаж тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон байсан. Харин энэхүү нөхцөл байдалд ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж замыг чөлөөлөх, мөсийг арилгах ажлыг зохион байгуулж дууссанаар ийнхүү тус замаар зорчих боломжтой болжээ
Баруун бүсийн замыг нээжээ
2016-04-17 12:45:00