8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар цахим шилжилтийн байдал, зорилтыг хэлэлцэнэ

2023-01-06 11:32:00

 09.300 цагт: Нийслэлийн захиргааны 5-р байрны Иргэний танхимд  хоёрдугаар ээлжийн 12 бүлгийн 31 хотын стандартыг батлуулахтай холбоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, олон нийтээс санал авах "Хотын стандарт" хэлэлцүүлэг болно. Утас: 9976-3656.

10.00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож хэлэлцэнэ. 

 

10.00 цагт: Стандарт хэмжил зүйн газарт: Улсын гэмтэл согогийн төв эмнэлэг (УГТЭ) эрүүл мэндийн салбарт анх удаа 7 чиглэлээр ISO-9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн тул баталгаажуулалтын сертификатаа хүлээн авна. 


11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, удирдлагуудыг огц­­руулъя” сэд­вээр “Мон­­голын өрхийн анагаах ухааны мэргэжилт­­­нүү­­дийн холбоо”-ноос мэдээлнэ.

11.00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв талбайд нийслэлийн Хан-Уул дүүргийн хог тээврийн байгууллагуудад хог тээврийн 11 автомашин хүлээлгэн өгнө. Утас: 8810-8410.

11.00 цагт: Төрийн ордонд АН-аас тус намын Зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан шийдвэрийг танилцуулж мэдээлнэ.

12.00 цагт: “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д “Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс “ЭТТ” компаний туслан гүйцэтгэгч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "TTJVCO" компани хууль зөрчсөн талаар мэдээлнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл