8o
Улаанбаатар хот
mobile menu

Машины эд анги хулгайлдаг хэрэгтэнг баривчилжээ

2016-04-17 14:20:00

Сүүлийн үед авто машины эд ангийг бүлгээрээ нийлж хулгайлдаг гэмт хэргүүд нэлээн бүртгэгдсэн. Машины эд ангийг хулгайлдаг нэг нь байхад түүнийг нь хямд худалдаж авдаг машины ченжүүд гээд энэ хэрэг зохион байгуулалтанд орсон гэхэд  хэлсдэхгүй. Тэгвэл  Баянгол дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн цагдаа нар приус автомашины толь, эд зүйл хулгайлдаг этгээдийг баривчилсан мэдээлэл байна.  Эргүүлийн ахмад Э.Наранбаатар, ахлах ахлагч Г.Энхбат, ахлагч Н.Наранхүү нар Баянгол дүүргийн 20 хороо бөөний худалдааны 2-27 байрны орчим тодорхой эрхэлсэн ажилгүй Х нь приус авто машины эд зүйл толь хулгайлж байсныг үйлдэл дээр нь баривчилсан байна. Хамгийн сүүлийн мэдээллээр түүнээс 17 ширхэг толь, 4 хавтсыг хурааж аваад байна. Тиймээс цаашид жолооч нарыг өөрийн машиндаа эзэн нь болж хараа хяналттай байж, хамаагүй газар орхихгүй байхыг сануулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин,Хохирогч
Үйлдэл дээрээ баригдсан юм уу хүтлогдсон хулгайчийг болон хулгайн сэлбэг авдаг хүмүүсийг зураг нэр хаягтай нь мэдээлж байгаач. Юуг нь нуугаад байдаг юм бэ. Дахин хулгай хийхийг нь дэмжижи байгаа юм уу гэж бодож байна. Мөн яаж шийтгэсэн болон хохирсон хүм
2016/04/17 103.17.108.42