8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдэл гаргалаа

2023-01-11 13:02:00

Засгийн газрын өнөөдрийн /2023.01.11/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлж байгаа тухай, Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас дараах шийдвэрийг гаргасан. Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам баталсан юм.

Мөн Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж, хүүхдийн мөнгийг олгох арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосон.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл