Төрийн орон сууцны корпорациас иргэдийн материалыг 2016 оны 3 дугаар сарын 21-ны өдрөөс 4 дүгээр сарын 1 хүртэл хуваарийн дагуу бүртгэн материалыг хүлээж авсан. Тэгвэл бүртгэлд нийт 2400 гаруй иргэд хамрагдсан байна. Одоогоор иргэдийн материалыг нягтлан шалгах ажиллагаа хийгдэж байна. Цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийг Төрийн орон сууцны корпорацийн www.tosk.gov.mn сайтад маргааш байрлуулна. Харин цахим сугалааг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар болжээ
Цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийг маргааш мэдээлнэ
2016-04-17 15:46:00