8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмэгтэй санваартнууд шавилдаг Дулмаалин хийд

2016-04-17 11:15:00

Монголчууд бид түүхээ мэддэг, залуу хойч үедээ уламжилуулан үлдээх учиртай. Бидний хойч үе, түүхээ мэдэж байж гэмээнэ, эх дэлхий, эд зүйлсээ хайрлан хамгаалах их ухаанд суралцах учиртай. Тэгвэл уншигч таны амралтын өдрийн мэдлэг болгож эмэгтэй санваартнуудын Дулмаалин хийдийн түүхээс танилцуулъя. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хороонд байрлах, хуучин саарал энэ хийд маш их эртний түүхтэй. Дэргэдээс нь харахад хэний ч анхаарлыг татамгүй энэ хийдэд эртний түүх, их увидас, сайн сайхан бүхэн нуугдан буй.

                         

Дулмаалин хийдийн түүхээс дурьдвал:

Тэртээ 230-аад жилийн өмнө Манжийн хаанаас Монголчуудад өргөн барьсан бэлгийн сүм бөгөөд маш нарийн ур хийцтэй, ихэвчлэн чулуун сийлбэр бүхий 15 дуган 3 давхар хэрэмтэй тун гоёмсог хийд байжээ. Он удаан жилийн туршид буян номыг бүтээж хурал уншилгаа таслалгүй байсаар 1930-аад оны үеийн хөнөөл сүйтгэлийн аймшигт хар шуурганд өртөн сүйтгэгдсэн гэдэг.

Ингээд 1990-ээд оноос хүний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө хуульчлагдан баталгаажиж ард иргэд буян номын үйлд шамдах боломжтой болсоноор Гандантэгчилэн хийдийн шавь гэлэн лам О.Содном болон түүний шавь Бадамханд нар тус хийдийн нэгэн нурсан сүмийг сэргээн ном хурж байсан аж.

Ингээд 2002 оны хавраас эхлэн Монгол дахь Их Хөлгөний төвд хүсэлт тавин тус байгууллагын нэр дээр шилжүүлжээ. Одоогоор тус төвийн хийдэд гэцүлмаа сахилтай 16 эмэгтэй шавилан сууж байна.

Дулмалин хийд бол Монгол улс дахь эмэгтэй санваартнууд орон хийддээ чанад сахил санваарын ёс хийгээд сүм хийдийн дэг жаягаар амьдарч буян номонд шамдан суралцдаг цорын ганц хийд юм.

Бодь сэтгэлийн цагаан суврага

2004 оны 6 дугаар сард тус хийдийн хашаан дотор Бодь сэтгэлийн цагаан суврага бүтээж Чодэн Ринбүүчи багш аравнайлжээ

Цагаан дарь эх, Ногоон дарь эхийн адис жанлав оршсон хос хоёр багана

Энэ хоёр багана нь боржин чулуун дээр хүн амьтан, хээ угалз, бичиг үгсийг маш уран чадварлагаар сийлж хийснээрээ онцгой бөгөөд 11 метр өндөр юм. Уран хийцээрээ ийм чулуун багана Монголд өөр байхгүй учраас одоо тусгай хамгаалалтанд байдаг. Баруун талын чулуун багананд “олон тивийн амьтанг зуурдын зовлонгоос гэтэлгэн тэнхрүүлнэ”

  

                          

Зүүн талын чулуун багананд “түмэн амьтныг их энэрэнгүй сэтгэлээр аварна” гэж бичсэн байдаг.

Ийнхүү Их Хөлгөний уламжлалыг хадгалах төвийн дэргэдэх Дулмаалин хийдтэй танилцаж явахад хийдийн доторх шал нь эвдэрсэн цөмөрсөн байдалтай байсан бөгөөд түүхийн дурсгалт газраа хамгаалж, арчилж өөд нь татах тал дээр монголын удирдлагууд анхаардаггүй гэсэн гомдлын үг гэлэнмаа нарын амнаас үргэлж унаж байсан юм. Үнэхээр ч дахин давтагдашгүй түүх соёлоо хайрлан хамгаалах тал дээр Монголчууд хойрго ханддаг юм уу даа гэсэн бодол ч хөвөрч байлаа  

                             

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
сэна
энэхүү хийдийн талларх дэлгэрэнгүй мэдээлэл хаанаас авч болох бол их сайхан санагдаж байсан юмаа тухайн үед гаднас нь харж мөргөөд гарч байсан ч их дотно санагдаж сэтгэлд үлдсэн нь санаанаас гардаггүй
2020/05/04 124.158.76.26
xxxxxxxxxx
Lalaruud huuhed gargaad gertee baival taarna.
2016/04/18 103.17.108.42
uher mongolchuud hamag saihan buhnee uursduu sunuun ustgasan sh de 700 aad sum hiid
2016/04/17 103.17.108.42
2010.
ee mun saihan hiid de.6 jiliin umnu neg ih saihan setgeltei gadaad hun,mash saihan aashtai tusarhag jagaa geed niiigmiin ajiltan bas neg emch geed iim humuus minii bie muutai egchid bolon ger buld ni mash ih tusalj ene delhii deer negen huurhun ohin
2016/04/17 103.17.108.42