8o
Улаанбаатар хот
mobile menu

13А маягтыг гуравдугаар сараас цахимжуулна

2023-01-12 12:57:00

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлэгт орон нутгаас хандаж байгаа иргэд заавал 13А маягтыг  заавал авдаг. Тодруулбал, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг сум болоод баг, дүүргийн эрүүл мэндийн төвөөс цаасан хэлбэрээр авдаг байдлыг халж байгаа талаар Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

13А буюу өвчтөн шилжүүлэх маягтыг онош тодруулах зорилгоор эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо илгээдэг бөгөөд ирэх гуравдугаар сараас цахим хэлбэрт шилжүүлж байгаа аж.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.УЧРАЛ:

-Монгол Улсад цахимжилтаар тэргүүлж байгаа салбар бол банкны салбар. Төрийн зүгээс арилжааны банк болон төв банктай хамтарч лавлагаа, нэхэмжлэлийг цахим хэлбэрт шилжүүлэхэд анхаарч байна. Банкны салбарт нийт бүртгэлтэй 6.2 сая хэрэглэгч байна.

Харин цахим хөгжил хоцрогдсон салбарт эрүүл мэнд болоод бусад хэд хэдэн газрууд хамаарна. 13А маягтын тухайд цахимжилтыг бий болгохоор ажиллаж байна.

Иргэн төрийн үйлчилгээг авахдаа зарцуулж буй зардал, хугацаа гээд бүх нарийвчилсан статистикийг гаргасан. Цаасыг хэчнээн хувь хэмнэхээс эхлээд системүүдийг хэрэглээнд нэвтрүүлснээр жил наймаас дээш тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Мөн бичиг баримтаас гадна унааны зардал зэргийг хэмнэх боломжтой. Тэгэхээр ер нь бол цахим шилжилтүүдийн хэрэгжилт сайжирснаар хэмнэлт ч мөн өснө. Нийт төсвөөс 10 тэрбум авахаас найман тэрбум төгрөг авсан. Гэхдээ энэ мөнгийг зөвхөн эрүүл мэндийн цахим шилжилтэд зарцуулаагүй гэдгийг тодотгох нь зүйтэй.

ЦАХИМЖИЛТ ИРГЭДЭД ҮҮСЭХ ЧИРЭГДЛИЙГ БАГАСГАНА

13А маягт нь лавлагаа шатлалын эмнэлгээс нарийн мэргэжлийн эмчийн тусламж авахад хэрэг болдог. Тухайн иргэний анх үзүүлсэн эмч нь шаардлагатай шинжилгээ болоод эмчийн үзлэгийг шивж өгөөд түүнээсээ даатгалаар санхүүждэгтэй холбоотойгоор иргэдэд цаасан хэлбэрээр хэрэгтэй болдог байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төв “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар”-тай хийсэн гэрээн дээрээ жилдээ нийт үйлчлүүлэгчдийн таван хувийг лавлагаа шатлалын эмнэлэгт илгээх ёстой гэдэг.

Тухайлбал 13А маягт нь эмч ажилчдын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх зорилготой. Мөн өрх сумын эмч нар үзэж зайлшгүй аймаг, нийслэлийн эмнэлэгт хандаж шинжилгээ, үйлчилгээ авч эмчлүүлэх шаардлагатай гэсэн хүнд 13А маягтыг бичиж өгөх ёстой.

Энэ нь дараагийн шатлалын эмнэлэгт иргэдийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлдэг байна. Харин цахим хэлбэрт шилжсэнээр иргэдэд үүсэх чирэгдлийг улам багасгах боломжтой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment