8o
Улаанбаатар хот
mobile menu

ГЭР ШАТАЖ, НЭГ ИРГЭН ТҮЛЭГДЖЭЭ

2023-01-12 13:52:00

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, 16 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 10:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн "Б"-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт Б /37 настай, эмэгтэй/ угаартаж, түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл