8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Амарсайхан: 20 жил бизнес хийсэн би ч компанийнхаа кассанд 7,8 тэрбумыг хадгалж үзээгүй

2023-01-12 16:52:00

Х-ын чуулганы хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр "Нүүрсний хулгайтай холбоотойгоор жинхэнэ хулгайчид ил болж байна. УИХ, Засгийн газрын гишүүд хулгайч нэр зүүгээд байдаг нидэр дээрээ дунд шатны албан тушаалтнууд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нөхдүүд хүний санаанд оромгүй их мөнгийг гэртээ хадгалаад байж байна. Би 20 жил бизнес эрхэлж, 1000 гаруй ажлын байр бий болгож олон салбарт үйл ажиллагаа явуулсан хүн. Гэртээ битгий хэл компанийнхаа кассанд долоо, найман тэрбум төгрөг хадгалж үзээгүй. Ийм байхад ард иргэд цөхөрч, итгэл нь алдралгүй яахав. Ийм байхад авлигал яаж зогсох юм бэ. Ичихгүй үл хөдлөх хөрөнгийн бизнес гээд яриад байх юм. Эдийн засаг хүндэрсэн үед тийм бизнес гэж байхгүй" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл