8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Бат-Амгалан гишүүн архи уудаггүй, согтуу байгаагүйг хэдэн хүн нотолж чадах вэ?

2023-01-12 16:16:00

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өнгөрсөн мягмар гаригт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцохдоо согтуу байсан. Тиймээс Б.Пүрэвдорж гишүүнтэй ширүүн маргалдсан. Энэ маргааныг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар таслан зогсоож, өрөөнд нь хүргэж өгсөн" гэх мэдээлэл гарсан. Гэвч Э.Бат-Амгалан гишүүн өөрөө болон нэр дурдагдсан хүмүүс, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга түүнийг согтуу байсан гэдгийг няцааж, нотлохыг шаардлаа.

УИХ-ын гишүүн Э.БАТ-АМГАЛАН: -Нийгмийн сүлжээгээр цацагдаад буй асуудалд тайлбар өгөхгүй бол болохгүй нь. Нэгдүгээрт, би огт архи амсдаггүй. Намайг таньдаг хүмүүс бүгд мэдэж байгаа. Хоёрдугаарт, архи уусан бол уучлал гуйх чадвар надад байгаа. Б.Пүрэвдорж гишүүнтэй маргаж, чанга дуугаар ярьсан нь үнэн. Бид хоёрын дунд муудалцсан зүйл байхгүй. Ажил хэргийн маргаан гарсан. Би ханиадтай байгаа. Найтаах үед ганц нэг зураг аваад нийгмийн сүлжээнд тавьсан байна лээ. Эзнийг нь олно гэж бодож байгаа. Архи уудаггүй хүнийг уусан гээд байгаа нь улс төр юм болов уу. Манай тойргийн иргэд юмыг ялгаж салгаж ойлгодог болсон. Миний хувьд айж ичээд байх юм байгүй. Санасан бодсон юм аа шууд хэлчихдэг. Б.Пүрэвдорж гишүүн Хууль зүйн байнгын хороог АН-ынханд өг гэж ярьсан. Энэ чинь хуультай дэгтэй гэдгийг хэлсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: -Би өрөөнд нь хүргэж өгөөгүй. Танхимаас л гаргасан. Маргалдаад байхаар нь тахимаас гаргасан. Өөрөө өрөө рүүгээ явсан уу яасан мэдэхгүй. Би ямар хэмжих багажтай биш, архи уусан нь надад мэдэгдээгүй. 

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ: -Согтуу байсан эсэхийг нь би мэдээгүй. Надад тийм зүйл ажиглагдаагүй. 

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.БАТТӨМӨР: -Э.Бат-Амгалан гишүүн "Би архи уудаггүй" гэж надад хэлсэн. Тиймээс архи уусан гэдгийг нь нотлох хэрэгтэй. Хэрэв уусан байвал Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос арга хэмжээ авна. Сануулах, уучлалт гуйхыг шаардах, цалингийнх нь 20 хувиар торгох гэсэн гурван арга хэмжээнээс нэгийг нь сонгож хариуцлага тооцно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл