8o
Улаанбаатар хот
mobile menu

Экспортод гаргах нүүрсний туршилтын арилжаа амжилттай явагдлаа

2023-01-13 11:52:00

Монгол Улсын Засгийн газар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг баталсан.

Уг журмын хүрээнд нүүрсний арилжаанд оролцогч талууд болох нүүрс худалдах болон худалдан авах сонирхол бүхий этгээдүүдийг оролцуулсан туршилтын дуудлага арилжааг өнөөдөр Хөрөнгийн биржээс зохион байгууллаа.

Энэхүү туршилтын дуудлага арилжаагаар, худалдах талаас 2 багц буюу нийт 12,800 тонн нүүрсийг худалдах санал ирүүлсэн бөгөөд 1 удаагийн хэлцлээр 2 багц нүүрсийг амжилттай арилжлаа. Дуудлага арилжаагаар дуудах үнэ 12.2 хувиар өссөн байна.

Эх сурвалж: МХБ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл