8o
Улаанбаатар хот
mobile menu

Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэсэн хугацааг долдугаар сарын 1-н хүртэл сунгажээ

2023-01-13 12:57:00

Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэсэн хугацааг 2023 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгасан болохыг Гаалийн Ерөнхий Газар мэдээлэв. Ингэснээр дизелийн түлшний үнийг нэмэгдүүлэхгүй байх нь.

Өнгөрсөн оны долдугаар сард "Засгийн газраас дизель түлшний 5%-ийн гаалийн албан татварыг тэглэж байна" хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байв. Ингэхдээ 2023 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл уг зохицуулалт үйлчлэхээр тогтоолд тусгасан байжээ. Энэ хугацааг 2023 оны долдугаар сарын 1-н хүртэл сунгасан байна.

2022 оны тогтоол:

зураг

 

ОХУ-ын "Роснефть" компани манай улсад дизель түлшийг гэрээнээсээ 5%-ийн хямдралтай үнээр нийлүүлэхээ мэдэгдээд байгаа билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл