8o
Улаанбаатар хот
mobile menu

“Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолыг баталлаа

2023-01-13 13:47:00

  •  
  •  
  •  

УИХ-ын чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 03-нд өргөн мэдүүлсэн “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаас тогтоолын төслийг анхны хэлцүүлгээр батлах санал гаргасныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг баталлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment