8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Гүндалай АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ

2023-01-13 14:10:00

АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай улс төрд эргэн ирэхээ мэдэгдэв.

Тодруулбал, тэрбээр АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ гэв. Энэ талаар "АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал хоёр тал болж хуваагдсан бүх гишүүдийг нэгтгэх хурал. АН-ын хагарлыг эвлэрүүлж нэг тал руу нь шийднэ гэж найдаж байна. АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ. Гэхдээ энэ асуудал өнөөдөр шийдэгдэхгүй. Журам нь батлагдах байх. Би “Ард түмнээ хайрлая” намын дарга байхаа больсон. Намын даргыг өөр хүнд шилжүүлсан. Мэдээж хоёр намд элсэж болохгүй шүү дээ.

Хоёр жилийн өмнө би С.Эрдэнэ даргатай АН-ын даргад нэр дэвшсэн ч М.Тулгатад ялагдсан. Одоо бодохоор инээд хүрээд байдаг юм. Дараа нь Ерөнхийлөгчид нэр дэвших өрсөлдөөнд С.Эрдэнэд бас ялагдсан.

Би АН-ын даргад өрсөлдөхдөө итгэлтэй байна. Ард түмний итгэлийг дааж, АН-ыг ялуулах хүн хэрэгтэй. Монголын нийгэм, улс төрийг өөрчилж чадна. Би АН-ыг ядарч явах үед нь тэмцэж ялалтад хүргэж байсан. Өөрийнхөө боловсрол, туршлага, зам мөрөө харахад би АН-ыг ялуулж чадна" гэв. 

Эргэн сануулахад, "Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалай АН-ын гишүүнчлэлээ 2021 онд сэргээж, өөрийнхөө намын эхнэр Л.Аззаяадаа бэлэглэсэн юм. Нэгэн цагт АН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, Ард түмнээ хайрлая намын даргаар ажиллаж, хэд хэдэн удаагийн сонгуульд өөрөө болоод гэр бүлээрээ нэр дэвшиж байсан ч улс төрийн хувьд амжилт олоогүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ZOCHIN
Гүндалай битгий элдэвлээ хэрэггүй
2023/01/15 150.129.143.51
zochin
Ийм л сэтгэцийн өвчтэй хүмүүсээр үг хэлүүлж, намаа улам л доош нь хийлгэх юм даа.
2023/01/13 59.153.115.224