8o
Улаанбаатар хот
mobile menu

“БЭРЭН ГРУПП“ ХХК-ийн Б.Мөнхтөр 130 гаруй сая төгрөгөөр казино тоглосон нь дансны хуулгаар НОТЛОГДСОН байна.

2023-01-16 11:37:00

Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдааны эхэнд “Бэрэн групп” ХХК-ийн чанаргүй зээлийн асуудлыг хэлэлцэх үеэр хурал даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын зүгээс эл компанийн Ерөнхий захирал Б.Мөнхтөрөөс Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө авсан гэх мэдээллийг өгсөн билээ.

Харин эл мэдээллийг Б.Мөнхтөр өөрөө үгүйсгэсэн юм. Тэгвэл дансны дэлгэрэнгүй хуулгаар Макаогийн казинод түүний нэр дээрх данснаас 130 гаруй сая төгрөгийн зарлага гарсан нь нотлогдож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ёстой нээрээ солиорцон хүүрнүүд юмаа. Үр хүүхэд эхнэршүү юмнууд энэ нэг юмандаа хэлдэггүй юмуу. Монголын баячууд гэж дандаа хулгайн мөнгөөр тансагласан гарууд байх юмаа
2023/01/18 192.82.71.249
Сорооноо
Тоглох яах вэ банк мөнгөө л буцааж ав.төлүүл
2023/01/17 192.82.73.99