8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Хуланг үргэлжлүүлэн хорих эсэхийг ХЭЛЭЛЦЭЖ байна

2023-01-19 11:42:00

Яруу найрагч СГЗ Ц.Хуланг тагнуулын хэргээр өнгөрсөн шөнө 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Тэгвэл үргэлжлүүлэн хорих эсэх саналыг яг одоо шүүхэд хэлэлцэж байна. Түүнийг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж цагдан хорьсон гэх мэдээлэл байна.

Сануулахад, 2017 онд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment