Ардчилсан нам өнөөдөр /2023.01.19/ ээлжит бус их хурлаа хийж, намын даргаа сонголоо. Намын даргын сонгуульд нэр дэвшигчдийг өчигдөр бүртгэснээр албан ёсоор сонгууль эхэлсэн бөгөөд Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар нэрээ дэвшүүлсэн. Тэгвэл тус сонгуулиар Л.Гантөмөр 152 хүний санал авч, АН-ын даргаар сонгогдлоо
Л.Гантөмөр Ардчилсан намын даргаар сонгогдлоо
2023-01-19 16:10:00