8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмэгтэйчүүд мөнгөн медаль авлаа

2016-04-18 08:42:00

Жүдо бөхийн Азийн АШТ-ий багийн барилдааны медалийн төлөөх барилдаанууд үргэлжилж байна. Манай эмэгтэй жүдочид шигшээд Японы багтай барилдаж 5:0-ээр ялагдан мөнгөн медаль авлаа. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг хагас шигшээд БНХАУ-ын багийг 4-1-ээр хожиж, мөнгөн медалийн болзол хангасан. Манай тамирчдаас 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Цэрэннадмид, -70 кг-д Ц.Наранжаргал, +78 кг-д О.Жавзмаа нар өрсөлдөгчөө ялсан бол 52 кг-д А.Цолмон хожигдсон. Манай жүдочид өмнөх тойрогт Кыргызстаныг 4:0-ээр ялсан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment