8o
Улаанбаатар хот
mobile menu

"УДШ хараат бус байж, Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэх ёстой"

2023-01-27 15:20:00

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал болж, Л.Гантөмөрийг намын даргаар сонгож, батламжилсан. Улмаар өнөөдөр /2023.01.27/ түүнийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүллээ. 

Энэ үеэр Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Ардчилсан намын эрх бүхий төлөөллийн дээд байгууллага болох Үндэсний бодлогын хороо нэгдүгээр сарын 19-нд хуралдаж, намын даргаа шинэ намын дүрэмд нийцүүлэн сонгосон. Одоо ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй. Нөгөө талдаа Ардчилсан намын гуравдугаар сарын 31-нд батлуулсан шинэ дүрмийн дагуу Үндэсний бодлогын хороо нь Ардчилсан намын зохион байгуулалт, үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрхий бүхий байгууллага болсон. Энэ хүрээндээ намын төлөөлөгчид маань оролцож, асуудлыг шийдсэн.

Хэн нэгэн хүн өөрийгөө дарга гэж бодоод, хууль дүрмийн дээгүүр алхдаг байж таарахгүй. Хэн ч байсан хуульд захирагдах ёстой, дотроо ойлголцоод явах ёстой.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монголын төр дэх Ардчилсан намын төлөөлөл. Нөгөө талдаа Үндэсний бодлогын хороо гэдэг бол нам талаасаа эрх бүхий байгууллага. Энэ хоёр намынхаа ойлголцол, эвлэрэл дээр нэгдээд, шинэ даргаа сонгосон. Тийм учраас бид Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаж байгаа юм. Шүүх хараат бус байж, Ардчилсан намын асуудлыг зарчмын дагуу шийднэ гэдэгт итгэлтэй байна. Бүртгэхгүй бол Улсын дээд шүүхийн шүүгчид ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх ёстой. Шүүгч нар худал хуурмагаас хол байх ёстой" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Уншигч
Aluurchin elberdorjiin baasaar hoollogch Aluurchin erdene geechiin golog bool onorbayar piasdaa bayartsogt danjaadiin bool golog boljee.... Bayartsogt luuhaanii baas erdene Aluurchingiin baasnaas amtt
2023/02/12 31.10.130.51
  • Recent
  • Most Read
  • Most Comment