8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Давааням: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ажлын байрны ярилцлагын үйл явцыг төхөөрөмжөөр дамжуулан сонсож байгаа

2023-01-31 16:10:00

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтын ярилцлагын шат хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Тус ярилцлагын шатанд хэрхэн хяналт тавьж буй талаар МУИС-ийн багш Г.Давааням "Ярилцлагын шатанд шууд болон шууд бусаар хяналт тавьж байна. Шууд гэдэг нь ярилцлага зохион байгуулж буй тасалгаанд очиж, процессын болон агуулгын дүгнэлт хийж байна. Мөн зайнаас ярилцлагын үйл явцыг төхөөрөмжөөр дамжуулан сонсож байгаа.

Ярилцлагын явцад төлөвлөсөн агуулгаас гажсан эсвэл тулгасан асуулт тавих зэрэг дутагдал илэрсэн тохиолдолд зөвлөмж бичиж, анхаарч ажиллахад дэмжлэг үзүүлнэ. Ярилцлагыг тэгш байдлаар зохион байгуулж буй эсэхийг мөн хянаж байгаа. Хүн бүрд төхөөрөмж адил үйлчилж байна уу, суудлын байрлал тэгш тавигдсан уу зэрэгт анхаарч байгаа юм" гэв. 

Харин МҮХАҮТ-ын зөвлөх Д.Ерөө "Сорилын шалгалт өгч, эхний тавд орсноор ажлын ярилцлагын урилга авсан залуучууд хариуцлагатайгаар ярилцлагадаа орж байгаа. 

Ярилцлагын үеэр тухайн хүний үндсэн чадамжийг шалгаж байна. Мөн ажлын байранд тавигдаж байгаа чиг үүрэг, ажлын туршлагыг нь шалгаж байна. Хувийн хэвшил, төр, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллөөс бүрдсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг уг ярилцлагын зохион байгуулж байна" гэсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл