8o
Улаанбаатар хот
mobile menu

Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь руу шилжүүлэх асуудлыг Засгийн газар удахгүй шийднэ

2023-01-31 18:20:00

Манай улс өнөөдрийн байдлаар 109048 иргэнд 6.3 их наяд төгрөгийн орон сууцны зээл олгожээ. Үүний 64220 нь найман хувийн хүүтэй зээлд хамрагджээ. Эдгээр иргэдийн зээлийг зургаан хувь рүү шилжүүлэх тухай яриа гараад удаж буй. Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдоод удаагүй байгаа Ц.Даваасүрэн сайд хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ тухай ярьжээ. Тэрээр "Ерөнхий сайд энэ асуудлыг судалж танилцуулах чиглэл өгсөн. Удахгүй Засгийн газраар яригдах байх. Ирэх жилүүдэд ипотекийн зээл олголтыг өмнөх жилүүдээс бууруулахгүй байхаар төлөвлөж байна" гэжээ.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл