8o
Улаанбаатар хот
mobile menu

Их, дээд сургуульд элсэх ЭЕШ-ын бүртгэл эхэллээ

2023-02-06 13:05:00

 

Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс өнөөдөр (2023.02.06) 2023-2024 оны хичээлийн жилд Их, дээд сургууль, коллежийн Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын талаар мэдээлэл өглөө.


ЭЕШ-ын бүртгэл 2023 оны хоёрдугаар сарын 06-ны 10:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дуусна.

Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 31-ний өдрийн 18:00 цагт дуусна.

Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан, бүртгэлээ хийнэ. Бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна.

Үүнд, 
 

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг (Иргэний үнэмлэхний лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх)
     
  • Өнгөт цээж зураг (Цээж зураг нь 3х4 хэмжээтэй. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил, малгайгүй байна)
     
  • Бүх банкны интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
     
  • Шалгуулагч бүр зөвхөн өөрийн И-мэйл хаягаар бүртгүүлнэ.


Монгол хэлбичгийн шалгалт нь үнэ төлбөргүй бөгөөд ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байх аж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн сурагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.

Үүнд,
 

  • Өргөдөл
  • Эмчийн магадлагаа
  • Сургуулийн тодорхойлолт байна.

ЭЕШ-ыг улс орон даяар нийт 49 шалгалтын байранд зохион байгуулах бөгөөд хөдөө орон нутагт 23, Улаанбаатар хотод 26 байна.

Шалгуулагч бүртгэлээ баталгаажуулсын дараа БҮТ-өөс тухайн үед зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан, “Суудлын хуваарь”-аа www.eec.mnwww.eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-гаас хэвлэн авна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ $ 780,000.00 DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2023/02/10 197.211.63.70