8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Энхбаяр: 1.3 их наядын зөрчилд ганц ч хүн хариуцлага хүлээгээгүй

2023-02-06 15:10:00

Гэрчээр дуудагдсан УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Миний хувьд 2016 оны 8 сарын 8-нд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдон ажилласан. Үүнээс хоёр өдрийн дараа ХБ-ыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Шалгалтын ажлыг 21 хоногийн хугацаанд хийж Засгийн газарт дүнг танилцуулах удирдамж батлагдсан. Шалгалтын ажлын хэсэг 24-25 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монголбанк, Сангийн яам, ХЗДХЯ-ны төлөөллөөс бүрдсэн. Шалгалтын дүнг хугацаандаа багтаж Засгийн газарт танилцуулсан. 3 удаа танилцуулга мэдээлэл хийгдсэн.

Улмаар Засгийн газрын хуралдаанд танилцуулахад энэ асуудлыг хаалттайгаар сонсох шийдвэрийг тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гаргасан. 

Учир нь 2016 оны 9 сард тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Баяртсайхан тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар АНУ-д олон улсын валютын сангийн өртгөтгөсөн хөтөлбөрт Монгол Улс орох хэлэлцээр байгуулах асуудлаар ажиллаж байсан. Тухайн үеийн улс орны, нийгэм эдийн засгийн байдал төсөв санхүү хэцүүхэн байсан. Дөнгөж засаг солигдоод,  дампуурал зарлахад бэлэн байсан үе.

Ийм нөхцөл байдал дээр манай ажлын хэсэг ХБ-нд шалгалт хийсэн. Шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн зөрчил гарсан. Миний одоо харж байгаагаар арга хэмжээ авч хууль хяналтын байгууллагаар хариуцлага хүлээсэн хүн байхгүй. 

Үндсэндээ ХБ дампуурсан нь тогтоогдсон. Тиймээс яг тэр үед манай улсыг өргөтгөсөн хөтөлбөрт ороход саад учруулж болзошгүй гэж үзсэн учраас Засгийн газрын хуралдаанд хаалттай хэлэлцсэн. Тиймээс нууцын тамга дарагдсан. Тухайн үеийн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтод  ХБ-ны шалгалтыг олон нийтэд мэдээлж болохгүй байсан учраас Засгийн газрын хуралдаан руу буцаж оруулж ажлын хэсгийн ахлагчийн хувьд олон нийтэд мэдээлэх эрхээ олж авна гэдгээ хэлсэн. Олон нийтэд мэдээлэх гэхээр улсын нууц задруулсан гэх зүйл ангиар буруутгагдах гээд байсан. 1-5 жилийн хорих ялтай. Эхний шалгалтын дүнг Засгийн газарт хаалттайгаар танилцуулах үед энэ шалгалтыг үргэлжлүүлж хийх үүрэг өгсөн.  Одоо бол энэ материал ил болсон.

Өөрөөр хэлбэл, 20 хоногийн хугацаанд хийсэн шалгалт улсын төсөвт суусан 3 их наядын 371 арга хэмжээтэй холбоотой асуудлыг шалгах хүн хүч, цаг хугацаа, чадавх байгаагүй. Тиймээс энэ шалгалтыг тухайн үеийн бүх сайд нар эрхлэх асуудлынхаа хүрээнд үргэлжлүүлж шалгах нь зүйтэй гэж үзсэн. Би үргэлжлүүлж шалгах гэхээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан. Үргэлжлүүлээд 371 төсөл арга хэмжээг шалгана гэвэл бараг 4 жилийн хугацаа шаардагдана.  Тиймээс би өөрийнхөө үндсэн ажлыг хийх ёстой. Сайд нар тухайн салбарт хийгдсэн төсөл арга хэмжээг чанартай эсэхийг үргэлжлүүлэн шалгаж Засгийн газарт танилцуулах үүрэгтэй. Шалгалтын дүн гарсантай холбоотойгоор тухайн үеийн АТГ, УЕП, ЦЕГ, ХБ-ны удирдлага, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн. 

Улмаар өнгөрсөн оны хавар Засгийн газар 2016 оны шалгалтын дүнг албан ёсоор улсын нууцаас гаргасан. ХЗДХЯ-ны веб сайтад ил бий. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ $ 780,000.00 DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2023/02/10 197.211.63.70
LOAN OFFER
Хураа!! Хөөх би бол АНУ-ын Раш Цин. Ect банкууд тэтгэлэг олгож эхэлсэн өөрөө идэвхжүүлсэн энгийн зээлийн гүйлгээ, машин, орон сууцны зээл Ковид-19-ийн үеэр аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжих зорилго
2023/02/08 185.199.100.216
VENKATA HOSPITAL +19083082601
Миний бөөрийг 805,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM-д талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч м
2023/02/08 185.199.100.216