8o
Улаанбаатар хот
mobile menu

Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 4900-д хүрчээ

2023-02-07 15:32:00

Турк, Сирид болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас одоогийн байдлаар 4,890 хүн амиа алдсан байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Тасралтгүй 20 цаг ажилласны хүчээр нурангиас 7,840 хүн аварлаа" гэж Туркийн дэд ерөнхийлөгч Ф.Октай мэдэгдэв. Тус улсын зүүн өмнөд хэсэгт хоёрдугаар сарын 6-нд 7,7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Түүнчлэн 6,217 байшин нуржээ. Кахраманмараш хотын Пазаржик дүүрэгт болсон газар хөдлөлтийн голомт 7 км-ийн гүнд байсан ба Хатай, Газиантеп, Килис, Османие, Малатья, Адыяман, Шанлыурф, Диярбекир, Адан, Кахраманмараш хот ноцтой сүйрэлд сүйрэлд хүрээд байгаа аж. Сирийн Алиппо хотод газар хөдлөлтийн улмаас нурсан барилгад дарагдсан байсан нэгэн эмэгтэй хүүхдээ төрүүлж, хүүхдийг нь эсэн мэнд эх барьсан үйл явдлын видеог твиттер хуудаснаа нийтэлжээ. Харамсалтай нь, эх хүүхдээ төрүүлснийхээ дараа нас барсан байна. Туркт долоо хоног үндэсний гашуудал зарлаад буй.

Нэмэлт:

 25,000 орчим аврагч ажиллаж байна  Туркийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудын аврах ажилд 24,443 хүн оролцож байгаа аж. Энэ тухай тус улсын Онцгой байдлын газрын хэлтсийн дарга О.Татар мэдээлэв. Тэрээр "Янз бүрийн байгууллагуудаас эрэн хайх, аврах багууд оролцож байна. Бас сайн дурынхан бий. Бүс нутаг руу эрэн хайх, аврах багуудыг тогтмол илгээж байгаа" гэж онцолсон байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. ADITYA
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг худалдах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ $ 780,000.00 DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2023/02/10 197.211.63.70
LOAN OFFER
Хураа!! Хөөх би бол АНУ-ын Раш Цин. Ect банкууд тэтгэлэг олгож эхэлсэн өөрөө идэвхжүүлсэн энгийн зээлийн гүйлгээ, машин, орон сууцны зээл Ковид-19-ийн үеэр аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжих зорилго
2023/02/08 185.199.100.216
VENKATA HOSPITAL +19083082601
Миний бөөрийг 805,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM-д талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч м
2023/02/08 185.199.100.216
  • Recent
  • Most Read
  • Most Comment