Сири, Турк улсуудад хүчтэй газар хөдлөлт болж, 4-р зэргийн гамшигт нөхцөл байдал үүсээд буй. Одоогийн байдлаар 6000 гаруй иргэн нас барж, энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна. Дэлхийн улс орнууд гамшиг тохиолдсон улс орнууд руу аврагчид болон шаардлагатай хоол хүнсийг илгээн тусламжийн гараа сунгасаар байна. Үүний хүрээнд Монгол улс ч мөн Турк, Сири улс руу 35 хүний бүрэлдэхүүнтэй баг, бараа бүтээгдэхүүнийг илгээхээр ажиллаж буйг хэлэв. Энэ тухай Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан ийн байр сууриа хэлэв.
“Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар хуралдаад Турк Улсын Элчин сайдын яаманд туслах хүсэлт үзүүлэх хүсэлт өгсөн. Үүний хүрээнд 35 албан хаагч, шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ илгээхээр ажиллаж байна. Бараа бүтээгдэхүүнд лаазалсан бүтээгдэхүүн, дулаан хувцас, лаа, чүдэнз, хөнжил, гудас гээд шаардлагатай бүхий л зүйлсийг багтаахыг зорьж байгаа. Оройн Засгийн газрын хуралдааны дараа шийдвэр гаргаж, бараа бүтээгдэхүүнийг багийн хүмүүстэйгээ аль болох хурдан илгээх болно” гэв.