8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл аймагт үхэр галзуурчээ

2016-04-18 08:55:00

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн “Нурамт” гэдэг газар малчин О-гийн дөрвөн үхэр энэ сарын 13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байна.

Үхэрнүүдээс дээж авч мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ. Тус аймгийн хэмжээнд нийт нутаг дэвсгэр галзуугийн өвчний голомттой ба 2016 он гарсаар мал амьтны галзуугийн дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. Тухайлбал Их-Уул суманд  хоёр үхэр, Баянзүрх суманд нэг  нохой галзуурчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ухаантай гэдэг хумуус нь галзуураад хаврын синдром нь эхэлж байгаа юм чинь мал галзуурах нь юу ч бишээ. Харин ухаанаа алдсан мал, хуний эмч нар л битгий галзуурчихаасаа.
2016/04/18 103.17.108.42