8o
Улаанбаатар хот
mobile menu

Беларусийн Ерөнхийлөгч БНХАУ-ын даргатай уулзлаа

2023-03-02 13:08:00

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко БНХАУ-д хийж буй гурван өдрийн айлчлалынхаа хүрээнд Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзлаа.  

Владимир Путины ойрын холбоотон Александр Лукашенко Украины дайныг зогсоох Хятадын засгийн газрын санал болгосон энхийн төлөвлөгөөг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүйтэн дайны сэтгэлгээгээ хаяж, дэлхийн эдийн засгийг улс төржүүлэхгүйгээр дайны галыг зогсоож, хямралыг энхийн замаар шийдвэрлэхийг улс орнуудад уриалжээ.

Александр Лукашенкогийн айлчлалын үеэр хоёр улс стратегийн түншлэлийн харилцаагаа шинэ түвшинд хөгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хоёр улсын хооронд эдийн засаг, худалдаа аж үйлдвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал гэх зэрэг олон салбарт хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулагджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment