8o
Улаанбаатар хот
mobile menu

БНХАУ “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ыг зөвшөөрөхийг АНУ-д уриалав

2023-03-03 13:37:00

БНХАУ олон улсын хамтын ажиллагаанд цаашид ч идэвхтэй оролцон, хүүхдийн төлөөх дэлхий нийтийн сайн үйлс илүү сайтар хөгжихийг урагш ахиулах болно.

Үүний зэрэгцээ “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай конвенц”-од даруй түргэн зөвшөөрөл олгож, хүүхдийн төрөл бүрийн эрхийг бодит үйл ажиллагаагаараа хамгаалахыг АНУ-д уриалж байна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ сарын 2-нд хэллээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран гуравдугаар сарын 1-нд "Хүүхдүүд ядуу хүндрэлтэй байгаа асуудал ноцтой оршсоор байна. Дэлхийд 1.8 тэрбум шахам хүүхэд нийгмийн баталгаажуулалт дутмаг орчинд амьдарч байна. Хүүхдийг хамгаалахаа нэмэгдүүлэхийг улс орнуудад уриалж байна" гэв.

Мао Нин "Хүүхдийн төлөөх үйлсийг хөгжүүлэхийг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үзэж байна. Эдүгээгээс 31 жилийн өмнөх энэ өдөр Хятад улс НҮБ-д хандан “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай конвенц”-ыг батлан зөвшөөрсөн бичгээ өргөн барьсан байдаг. НҮБ-ын гишүүн орнуудаас АНУ бол “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай конвенц”-од зөвшөөрөл олгоогүй цорын ганц гишүүн орон юм" гэв.

АНУ-д хүүхэд ажилтныг хууль бусаар хөдөлмөрлүүлэх үзэгдэл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх хандлагатай болсон талаар “Нью Йорк таймс” сонин саяхан мэдээлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment