8o
Улаанбаатар хот
mobile menu

"Цаа цасны баяр"-ыг гадаад, дотоодын 1000 гаруй иргэд сонирхжээ

2023-03-06 12:32:00

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд "Цаа цасны баяр"-ыг анх удаа зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Хөвсгөл аймгийн зургаан сумаас зургаан угсаатны төлөөллийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчид, ардын авьяастнууд ур чадвараараа уралдаж, 1000 гаруй гадаад, дотоодын зочид, төлөөлөгч, жуулчид оролцжээ.

Мөн Монголын цасан баримлын урлаачид найман өдрийн турш Хөвсгөл аймгийн цаачин иргэд түүний түүх гарал, ёс заншил, соёлын өвийн бахархлыг илэрхийлсэн 10 төрлийн цасан баримал урлаж, ардын дууны (халх, хотгойд, буриад, цаатан, дархад, урианхай зэрэг угсаатны) уралдаан хөөмий, хэл хуур, бөөгийн бүжиг, ангийн уриа дуудлага, хувцас загварын шоу, нутгийн хоол идээний соёл, уран зураг, цааны уралдаан, хөл бөмбөг, цасны сумо тэмцээн зэрэг уралдаан, тэмцээнийг зохион байгуулжээ. Цаашид энэхүү тэмцээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна. 

"Цаа цасны баяр"-ыг гадаад, дотоодын 1000 гаруй иргэд сонирхжээ

Соёлын өвийн уралдаан наадмыг шүүхээр урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал Д.Баярбаатар нар Хөвсгөл аймагт мөн ажиллажээ.

Уг арга хэмжээг Хөвсгөл аймгийн Соёл, урлагийн газар, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн анги, Рэнчинлхүмбэ, Ханх, Улаан-Уул зэрэг сум, Хатгал тосгон дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment