Өнгөрсөн жил төв цэнгэлдэх хүрээлэнд Их Эзэн Чингис хааныг тодруулах ёслол гэж сүртэж юм болсон. И.Мөнхсаруул “Дээд тэнгэрийн дуудлагыг хүлээн авсан” хэмээн наадмын талбайн зүүн талын тайзан дээр цагаан, ногоон, шар, хүрэн, цэнхэр зэрэг өнгөтэй хаад хатдын хувцас бүхий 200 орчим хүн эгнэн сууж, Монгол улсын филармоний “Морин хуур” чуулгын хөгжимчид Монгол улсын ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Цагаан суварга” аялгуугаар цэнгүүнийг нээн, тайзны доор 99 уртын дуучдыг дуулуулан сүртэж юм хийж байсан. И.Мөнхсаруул өчигдөр Монгол орны нийт нутгаар явж, эш дуудлага, эцэг өвгөдийн захиасыг биелүүлж яваа хэмээн Архангай аймгаас шинэ хаан, Дарь эхүүд тодруулсан байна. Булган уулыг тахих нэрээр ард иргэдийг нь мунхруулаад буцжээ.
Архангай аймгаас шинэ хаан, Дарь эхүүд тодруулжээ
2016-04-18 11:21:00