Монгол Ардын Намын Бага хурлын IV хуралдаан Тусгаар Тогтнолын Ордны Их танхимд эхэллээ. Энэ удаагийн Бага хурлаар Монгол Ардын Намын УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг эцэслэн батлах, МАХН-тай сонгуульд хамтарч орох эсэх асуудлыг хэлэлцэх аж. Яг одоо МАН-ын Бага хурлын ирц 73 хувьтай, Бага хурлын гишүүдэд сургалт зохион байгуулах ажил хаалттай явагдаж байна. Үүний дараа МАХН-тай эвсэх эсэх асуудлыг хэлэлцэх юм байна.
МАН-ын Бага хурал хаалттай болж байна
2016-04-18 11:47:00