8o
Улаанбаатар хот
mobile menu

Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нар Горхи тэрэлжийн уугуул иргэн гэх нэрийдлээр газар авчээ.

2023-03-16 13:34:00

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тусгай хамгаалалтын газарт Д.Кёкүшюзанбатбаяр, дуучин Т.Баясгалан нарт газар олгосон гэх асуудалд тайлбар өглөө.

Ингэхдээ тэрбээр "Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт олгогдсон 48 өрх буюу тус нутгийн уугуул иргэдэд бид газар олголт хийсэн. Энэ 48 иргэн дотор Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан гэсэн хоёр иргэн орсон байдаг. Үүнтэй холбоо бүхий материалуудыг бид татаж авч үзлээ. 2011 оны 12 сарын 23-ны өдрийн А/466 тоот тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах эрхийн гэрчилгээг олгосон байдаг юм билээ.

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нартай холбоотой манайд ирсэн мэдээллээр Налайх дүүргийн уугуул иргэд бөгөөд Горхи- Тэрэлжид газар авч амьдарч байгаа юм байна.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд манай яамны гадна жагсаж, газар олгохгүй бол амиа хорлоно, газраа авахгүй бол сүйрлээ гэж сүрдүүлж, суулт зарлаж, хэвлэлийн бага хурал хүртэл хийж байсан хүмүүс маш их бий" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл