8o
Улаанбаатар хот
mobile menu

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:Өөрөөр хэлбэл түүнд би 2751 мкв газар олгосон, бэлэглэсэн зүйл байхгүй

2023-03-16 11:10:00

БОАЖЯ-наас Төрийн соёрхолт дуучин Д.Болдод Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт газар олгосон тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрээр "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэнд газар бэлэглэх ямарч боломжгүй. Дуучин Д.Болдын хувьд долоон жилийн өмнө Нүхтийн аманд хаус худалдаж авсан юм билээ. Үл хөдлөхийн гэрчилгээ нь гарсан. Тиймээс Иргэний болон бусад хуулиар газар эзэмшүүлсэн. Төр өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл түүнд би 2751 мкв газар олгосон, бэлэглэсэн зүйл байхгүй. Хүний үл хөдлөх хөрөнгө хуулиар баталгаажсан учраас энэ хууль, журмыг л барьж ажиллаж байгаа гэсэн үг" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл