8o
Улаанбаатар хот
mobile menu

"УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг сонсголд гэрчээр дуудсан ч тодорхой шалтгаанаар ирсэнгүй"

2023-03-16 13:26:00

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол Төрийн ордноо үргэлжилж байна.

Сонсголын эхэнд Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн хүрээнд 56 гэрч дуудсан талаар УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн танилцуулав.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан тухайн үеийн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг гэрчээр дуудсан бөгөөд хүрэлцэн ирсэн юм. 

Түүнчлэн "Алтай" группийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнийг гэрчээр дуудсан боловч ирэх боломжгүй гэсэн албан бичгийг ирүүлжээ. Ингэхдээ өөрийг нь төлөөлөх М.Дамбасанжаа гэх хүнийг сонсголд оролцуулахаа албан бичигтээ дурдсан байна. 

"Монос групп" болон "Энхийн шүүдэр" ХХК-тай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг гэрчээр дуудсан ч гуравдугаар сарын 14-ний өдөр Бүгд найрамдах Болгар улсад томилолтоор явж байна, оролцох боломжгүй тул гэрчийн мэдүүлгийг бичгээр өгөх хүсэлтээ ирүүлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл