8o
Улаанбаатар хот
mobile menu

“Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн албыг шимэгчдээс цэвэрлэх ажлыг эхлүүлж байна

2023-03-17 13:10:00

ЗГХЭГ-аас Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагийн дарга, ЗДТГ-ын дарга, төсвийн байгууллагын дарга, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дарга нарт хандаж өнөөдөр дараах чиглэл хүргүүллээ. 

Авлигатай тэмцэх “Шүүр” ажиллагааны хүрээнд “нийтийн албанд танилын хүрээ, зүй бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй хүн томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн албыг шимэгчдээс цэвэрлэх ажлыг эхлүүлж байна.

Иймд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомж зөрчин томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөхийг үүрэг чиглэл болгож байна гэжээ.   



АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Төрийн албан хаагчид мангар яруу найрагчид болсон байна. Урлагийнхан шиг хар тамхиа хэрэглээч ээ!
2023/03/17 192.82.90.124