8o
Улаанбаатар хот
mobile menu

Баян-Өлгийд алга болсон 19 настай охиныг хөнөөж, цогцсыг нь нуусан байжээ

2023-03-17 13:42:00

БАЯН-ӨЛГИЙД АЛГА БОЛСОН ЭМЭГТЭЙГ ХӨНӨӨГӨӨД ЦОГЦСЫГ НЬ ШУУДАЙД ХИЙЖЭЭ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумд оршин суудаг Д.М хэмээх 19 настай эмэгтэй энэ оны нэгдүгээр сарын 18-ны 21.40 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон юм. Тэрбээр “рашаан авна” гээд гэр бүлийнхнийхээ зөвшөөрлөөр гарснаас хойш гэртээ эргэж ирээгүй аж.

Түүнийг сураггүй болсноос хойш эрэн хайх ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрэхгүй байсан учраас цагдаагийнхан тус аймаг дахь зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхантай хамтарч хоёрдугаар сарын 1-нээс хойш эрлийг зохион байгуулсан билээ. Түүнийг тус аймаг дахь хууль сахиулах, хүчний байгууллагын алба хаагчид Бугат сумын Улаантолгой багийн “Шинэ даваа” гэдэг газрааас Өлгий сумын Хөх толгой багийн “Хүрэн зуух”, “Цагаан-Эрэг”, “Алтан-Өлгий” гэдэг газруудад нийт 148 км зайд явганаар болон автомашинаар эрэн хайсан ч олоогүй.

Харин цагдаагийнхан ар гэрийнхэн болон найз нөхдийнх нь мэдээллээр садангийн эгч, Цэнгэл сумын цагдаагийн ажилтан, багийн Засаг дарга зэрэг хүмүүстэй уулзсан гэх мэдээллийн дагуу шалгалт хийж, дээрх хүмүүс нь аймгийн төв дэх “Сансар” гэх дэлгүүрийн үүдэнд буулгаад явсан бичлэгийг нь олж авсан байдаг. Түүний дараа удалгүй өөр нэг машинд Д.М сууж явж буй нь хяналтын камерын бичлэгт үлдсэн аж. Түүнээс хойш цагдаагийнхан тухайн автомашиныг хайж, эрэн сурвалжлах ажиллагаагаа үргэлжлүүлснээр Баян-Өлгий аймагт оршин суух Х.Ардабек гэх эр 19 настай бүсгүйг хөнөөн, цогцсыг нь нуусан байсныг олж тогтоосон байна.

Хэргийн холбогдогч тухайн өдөр хуримаас согтуу гарч яваад талийгаач эмэгтэйтэй танилцаж, машиндаа суулгаж явсан гэнэ. Улмаар амийг нь хөнөөгөөд цогцсыг нь шуудайд хийж, аймгийн төвөөс 20 км-ийн зайтай газарт байдаг нэгэн хашааны жорлонд хийж, булчихаад явсан байжээ. Х.Ардабекийг шалгах явцад тэрбээр хэргээ хүлээж, цогцсыг булсан газраа ч зааж өгсөн аж. Өдгөө түүнийг үргэлжлүүлэн хорьж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл