8o
Улаанбаатар хот
mobile menu

"SpaceX, OneWeb компани ХХЗХ-ноос зөвшөөрлөө аваад Монгол Улсад үйл ажиллагаа эхлэхэд нээлттэй боллоо"

2023-03-17 15:03:00

ЦХХХ-ны сайд Н.Учрал зарим баримт бичгийг хүчингүй болгосон тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улсад нам Орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад хавсралтаар баталсан 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн дугаар А16 баримтлах чиглэлээ зөвшөөрлийн хуультай холбогдуулж цуцаллаа. Энэ нь сансрын интернэтийг Монголд оруулж ирэх боломжийг нээх чиглэл юм.

Нам Орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч Starlink, SpaceX, OneWeb зэрэг компани Монголд үйл ажиллагаа явуулах гэхээр тавигдах шаардлагуудыг биелүүлж чадахгүй байна гэсэн саналуудыг тавьсан.

Дэлхийн үүрэн холбооны Конгрессын үеэр SpaceX, OneWeb компанийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Эдгээр компаниуд Монголд үйл ажиллагаа явуулахаар компаниа байгуулсан хэдий ч сайдын баталсан баримтлах чиглэл дотор тавигдаж байгаа шаардлагуудыг хангаж чадахгүй. Бид Монголд заавал газрын станц байгуулах шаардлагагүй. Хиймэл дагуулын үйлчилгээ эрхэлж буй байгууллагууд шууд хэрэглэгч нартайгаа харилцах боломжтой. Тухайлбал, SpaceX компанид төлбөр төлөөд антенаа байршуулаад сансраас интернэтийн үйлчилгээг авч байна.

Газрын станц байгуулах шаардлагыг биелүүлэх бололцоо байхгүй учир үйлчилгээ үзүүлэгчийн хувиар Харилцаа, холбооны Зохицуулах Хорооноос/ХХЗХ/ тусгай зөвшөөрөл авчихвал Монголд үйл ажиллагаа явуулахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулаад баримтлах чиглэлийг цуцалснаар нам Орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлж байгаа аль ч байгууллага ХХЗХ-ноос зөвшөөрлөө хүсээд Монгол Улсад үйлчилгээ явуулах боломжтой болж байна.

Өөрөөр хэлбэл, сансрын интернэт Монгол Улсад орж ирэх, орон нутагт интернэт хэрэглэх бололцоог нээж байна.

SpaceX, OneWeb компани ХХЗХ-ноос зөвшөөрлөө аваад Монгол Улсад үйл ажиллагаа эхлэхэд нээлттэй боллоо" хэмээн мэдээллээ.

Түүнчлэн "Сансрын интернэттэй болсноор манай улс шиг өргөн уудам нутагтай улсад хаанаас ч холбогддог болно. Уул, дов толгодоор антен байрлуулж интернэтийн үйлчилгээ авдаг байдал зогсох ёстой" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл