8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэрбум, тэрбумаар нь “ХЭРЭГЛЭЧИХЭЭД” тайлан тооцоогоо хуурамчаар хийгээд амташчихсан Б.Ундармаа, А.Ариунболд нарт шинээр хэрэг үүсгэх үү?

2023-03-20 12:40:00

“Капитал банк“-нд байршуулсан хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр 60 гаруй барилга, байгууламж барьсан нь тогтоогдсон Б.Ундармаа, А.Ариунболд нар дээр Хөгжлийн банкны зээлийн асуудлаар нэмэлт ноцтой гэмээр нотлох баримтууд үүссээр байна. Тухайлбал, ЖДҮ 888  хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нөхөр А.Ариунболдын 100 хувийн хамааралтай “Нью Даниста Рөүд энд Констракшн” ХХК 7.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Үүнээс хувь хүний дансруу 3.1 тэрбумыг шилжүүлж, бэлнээр авч зарцуулалт хийсэн. Энэ бүгдийг өөрсдийн хувьцаа эзэмшдэг Капитал банкаар дамжуулж байсан гэхчлэн олон зүйл Хөгжлийн банкны хэргээр илэрч байгаа аж.

Б.УНДАРМААГИЙН НӨХӨР А.АРИУНБОЛДОД ДАХИН ШИНЭ ХЭРЭГ ҮҮСГЭХ ҮҮ?

Мөн, Ноолуур төслийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийг хэлэлцэх үеэр Хөгжлийн банкнаас Капитал банк нь "Мөнххаан трейд" ХХК-нд 5 тэрбум төгрөгийг дамжуулан зээлдүүлэхээр гэрээ байгуулж авсан баримт байна.

Энэ асуудлаар өнгөрсөн удаад нотлох баримтыг хөөн шалгахад, Капитал банкнаас “Мөнххаан” трейд ХХК-нд зээл олгосон эсэх нь нотлогдоогүй буюу зээлийн хувийн хэрэг олдоогүй гэдгийг албанынхан тодотгов.

Гэвч дээрх ил гараагүй гүйлгээний баримт бичгүүд Хөгжлийн банкны шалгалтын явцад илэрчээ.

Энэ нь Капитал банкны эзэд банкны хууль тогтоомжийг зөрчиж өөрсдийн хамаарал бүхий компанийн хувийн бичиг баримтыг устгасан, өөрчилсөн гэмт хэргийн шинжтэй асуудал болохыг шинжээч болон Түр хорооны дарга Б.Энхбаяр онцолсон юм.

Б.УНДАРМААГИЙН ХАМААРАЛ БҮХИЙ “МОНГОЛ МАХ ЭКСПО” ХХК ХБ-НД ХУУРАМЧ ТАЙЛАН ГАРГАЖ ӨГСӨН ГЭЖ ШИНЖЭЭЧ ДҮГНЭВ

Үүгээр зогсохгүй, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Монгол мах экспо“ ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ 100 хувь зориулалт бусаар зарцуулсан гэж шинжээч дүгнэв.

"Монгол мах экспо" ХХК 2017 онд нь Хөгжлийн банкаас 37 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий зээлийн гэрээг 6 жилийн хугацаатайгаар байгуулсан байдаг. Гэвч эл зээлд шинжээчийн дүгнэлтээр зээлийг 100 хувийн зориулалт бусаар ашигласан гэж гарсан юм. 

Авсан зээлийнхээ 29 тэрбум төгрөгийг “Капитал” банкны өөрийн хөрөнгөд оруулсан. Үлдэгдэл 2.7 тэрбум төгрөгийг “Монгол-Анар трейд” ХХК-ийн Капитал банкин дахь зээлийг хаахад ашигласан болох нь тогтоогдсон гэж шинжээчийн дүгнэлт гарчээ. Мөн  "Монгол мах экспо" компанийн зүгээс Хөгжлийн банкинд гаргаж өгсөн тайланг хуурамчаар бүрдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоод байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
бууд
2023/03/20 150.129.141.225