8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинээр мэндэлсэн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлнэ

2023-03-21 11:16:00

Засгийн газар 2012 оны дөрөвдүгээр сарын 12-оос хойш төрсөн Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх асуудлыг судалж байгаа аж.

Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр/2023.03.20/ “Засгийн газар Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшигч байх ёстой гэж үзэж байгаа. Цаашдаа шинэ төрсөн хүүхэд бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийнхээ гэрчилгээг шууд авдаг болох. Мөн энэ хувьцаа нь арилжааны зориулалттай биш тул иргэн нас барвал хувьцаа эзэмшигчийнх нь эрх зогсдог байх гэсэн зохицуулалт хийх шаардлагатай” гэж үзэн, судалгаа хийж байна. Шинээр төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхээс өмнө Баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ” гэж мэдэгдээд байна.

Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-оос өмнө мэндэлсэн Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшдэг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл