8o
Улаанбаатар хот
mobile menu

Төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрсний экспорт өсжээ

2023-03-21 14:53:00

Гаалийн ерөнхий газраас боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж эхэлсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. 

Статистик, дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн" Гадаад худалдааны бараа эргэлт 2023 оны эхний гурван сарын 20-ны гүйцэтгэлээр 4.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 56.3 хувиар буюу 1.7 тэрбум ам.доллароор өссөн. Үүнд экспорт 1.5 тэрбум ам.доллар, импорт 0.2 тэрбум ам.доллароор тус тус өсөв. Экспортын дүн, импортын дүнгээс 1.5 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан. Улмаар манай улс дэлхийн 107 улстай худалдаа хийснээс 39 улсад бараагаа экспортолсон. Мөн 105 улсаас бараа бүтээгдэхүүн импортлон авсан. Түүнчлэн энэ оны гурван сарын байдлаар экспорт 3.2 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллар буюу 96.3 хувиар өссөн. Үүнд гол нөлөөлж буй бараа бүтээгдэхүүн бол эрдэс бүтээгдэхүүний экспорт юм. Тухайлбал, төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүн нийт экспортын 98.4 хувийг дангаар эзэлсэн. Чулуун нүүрсний хувьд он гарснаар 11.5 сая тонн экспортлогдсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 9.5 сая тонноор буюу 5.7 дахин өссөн үзүүлэлтэй байна" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл