8o
Улаанбаатар хот
mobile menu

"Нийслэлийн 900 барилгад үнэлгээ хийхэд 400 нь газар хөдлөлтийн тэсвэргүй гэж үнэлэгдсэн"

2023-03-22 13:52:00

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 

Энэ талаар Нийслэлийн ЗД-ын орлогч Ж.Сандагсүрэн “ Өмнөх жилүүдэд энэхүү сургалтыг зохион байгуулж байсан хэдий ч энэ удаагийн сургалт илүү өргөн хүрээний стратегийн шинж чанартай гэдгээрээ онцлог. Нийслэлийн бүх шатны байгууллага, олон нийт хамтран бэлтгэл сургуулилалтыг хангах шаардлага байна. Газар хөдлөлтийн гамшиг дэд бүтэц хөгжсөн, бүтээн байгуулалт их хийгдсэн газарт илүү их хор хохирол учруулах магадлалтай. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд есөн ажлын хэсэг гарч сургалт, судалгааны ажлыг хийж байна. Өчигдөр нийслэл дэх барилга байгууламжийн норм, дүрэм, стандарт хэр хэмжээнд байна вэ, үүнийг хэрхэн сайжруулах асуудалд үнэлэлт дүгнэлт хийсэн томоохон хэмжээний зөвлөгөөнийг зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд гэхэд л 2002 оноос өмнө баригдсан нийгэм соёлын, олон нийтийн 1800 барилгын 900-д нь үнэлэлт дүгнэлт хийхэд 400 нь газар хөдлөлтийн тэсвэргүй гэсэн үнэлгээ гарсан" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл