8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэт халууны улмаас олон хүн амиа алдаж байна

2016-04-18 13:24:00

Номхон далайн дулаан урсгал Эль Ниногийн нөлөөллөөс үүдэн сүүлийн хоёр долоо хоногт Энэтхэгт цаг агаар хэт халж байна. Тус улсын Телингана, Андхра Прадеш зэрэг өмнөд мужуудад хэт халж байгаагийн улмаас олон арван хүн нас барсан талаар BBC агентлаг мэдээллээ.

Энэтхэгийн өөр хэд хэдэн бүс,тэр дундаа нутгийн хойд хэсгээр агаарын хэм цельсийн 45 градусаас дээш халжээ. Энэтхэгт муссон салхины нөлөөгөөр борооны улирал эхэлдэг зургаадугаар сараас өмнө агаарын температур халах нь хэвийн үзэгдэлд тооцогддог. Гэхдээ сүүлийн жилүүдэд хэт халалт эрт эхэлж байгаа нь шинжээч мэргэжилтнүүдийн анхаарлыг эрхгүй татаж байна.

Өнгөрсөн онд мөн Энэтхэгийн олон хэсэгт цаг агаар хэт халсны улмаас хоёр мянга 300 гаруй хүн нас барж байсан. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл