8o
Улаанбаатар хот
mobile menu

Мартагдсан BRT төслийг хэрэгжүүлнэ

2023-03-23 13:24:00

Түгжрэлийг бууруулах хүрээнд бүтэлгүйтсэн төслийн нэг нийтийн тээврийн BRT төслийг сэргээхээр болжээ. Энэ талаар Нийслэлийн түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатарын танилцуулснаар “Сэлбэ сэргэлт” -ийн хүрээнд богино хугацаанд BRT төслийг хэрэгжүүлэх боломжтой гэнэ. Тиймээс санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлсэн байна. Энэ тухай тэрбээр “BRT буюу нийтийн тээврийн тусгай эгнээний төсөл маш хурдан хэрэгжих боломжтой. УИХ-аар соёрхон батлуулахаар оруулсан. Хэрэв BRT төслийг шийдвэл бид “Сэлбэ сэргэлт”-тэй уялдуулан Энхтайвны өргөн чөлөө эсвэл Ард аюушийн өргөн чөлөөг ярьж явуулах боломжтой. Хэрэв төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлбэл ирэх жилээс ажил нь явахаар байна” гэсэн юм.

Тусгай замын автобус буюу BRT төсөл нь яригдсан цагаасаа хойш мянгуужингийн үлгэр болсон. Анх 2015 онд яригдаж 2016-2020 гэхэд уг төслийг хэрэгжүүлнэ гэдгийг үе үеийн хотын дарга нар амлаж байв.Эцэст нь уг төсөл цаасан дээрээ царцсан төслийн нэг болсон. Харин энэ удаа түгжрэл хариуцсан сайд уг төслийг хэрэгжүүлнэ гэдгээ амлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл