8o
Улаанбаатар хот
mobile menu

"Бурхант-Өргөө" кино театраар үйлчлүүлж байсан хүмүүсийг галаас аюулгүй гаргажээ

2023-03-24 13:37:00

Дархан-Уул аймгийн Дархан сумын есдүгээр баг “Бурхант-Өргөө” кино театрт гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд өчигдөр 19:30 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход кино театрын 4 дүгээр давхарт байрлах түрээслэгч Э-ын “Оскар” рестораны талбайд байрлах 8 ханатай үйлчилгээний /караоке/ гэр болон барилгын гадна хөөсөнцөр хана тус тус шатаж байсан.

Албан хаагчид нийт 1 цаг ажиллаж, 19:57 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 21:03 цагт бүрэн унтраасан байна. Мөн гал түймрийн голомтоос кино театрын 3 танхим, үйлчилгээний газруудын нийт 129 иргэнийг аюулгүй гаргасан.

Эх сурвалж: ОБЕГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл