8o
Улаанбаатар хот
mobile menu

Амайгаас авсан шинжилгээгээр ХАР ТАМХИ хэрэглэсэн нь тогтоогджээ

2023-03-28 12:23:00

Аялагч Амай буюу Ж.Золбаяр хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн гэх хэргээр шалгагдаж байна. 

Дэлгэрүүлбэл, өнгөрөгч долоо хоногийн баасан гараг буюу гуравдугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад “Чингэлтэй дүүргийн нисдэг машины урд байрлах байранд иргэн З нь хар тамхи хэрэглэсэн байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлжээ.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн 5-р хороонд оршин суух хаягтай иргэн З нь сэтгэцэд нөлөөт бодис болох өвс /мариухан/-ийг хууль бусаар олж авсан, хадгалсан байсныг илрүүлжээ. 

Мөн тухайн иргэний биологийн дээжид тавьсан сорилоор дээрх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилуулан холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zichin
мархиан бол өвс зарим улсад зөвшөөрсөн байдаг хар таихи бол химийн боловсруулалт хийгдсэн горойн кокайн мөст бол ондоо ялгаа их бий
2023/03/29 142.115.235.51