8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХААХҮЯ-ны харьяа байгууллагыг Улаанбаатараас Булган аймаг руу нүүлгэн шилжүүлэв

2023-03-28 12:52:00

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын бүсийн захиргааг Улаанбаатар хотоос Булган аймгийн Дашинчилэн сум руу нүүлгэн шилжүүлжээ.

Энэ хавар тус  яамны харьяа байгууллага болох Малын удмын сангийн үндэсний төвийг Дархан-Уул аймаг руу, Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааг Дорнод аймаг руу тус тус нүүн, шилжүүлэх юм байна.

зураг

 

Ингэснээр харьяа гурван байгууллагаа орон нутаг руу нүүлгэн, шилжүүлж байгаа аж.

Энэ нь хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажил болохыг ХХААХҮЯ мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл