8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүх аймгуудыг хатуу хучилттай замаар холбох ажил өнөөдрөөс эхэллээ

2016-04-18 15:19:00

Монгол Улсын Засгийн газар 2016 онд бүх аймгийг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбож дуусахаар төлөвлөсөн. Тэгвэл өнгөрсөн жилийн гүйцэтгэлийн ажил хурдацтай явагдаж аймгууд эхнээсээ холбогдоод эхэлсэн. Харин энэ жилийн хувьд зам барилгын ажлууд өнөөдрөөс орон даяар зэрэг эхэллээ.Энэ онд шинээр таван аймгийг холбосон телемост болох 1538 км зам барихаар төлөвлөөд байгаа юм. Эдгээрт Ховд, Завхан, Орхон, Дорнод, Сэлэнгэ аймгуудын замын ажил багтаж байна. 2016 онд нийт 30 чиглэлийн 3204 км авто зам барихаар төлөвлөжээ. Зам барилгаас гадна гүүрийн ажил бас байгаа бөгөөд энэ онд 7 байршилд 1346.6 метр төмөр бетонон гүүр барихаар төлөвлөсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Арай гэж олдсон цөөхөн төгрөгөө удаан эргэлттэй зам барих биш хүнсний үйлдвэрт оруулбал хурдан ашгаа өгмөөр юм даа
2016/04/19 103.17.108.42