УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос хаалттай танилцуулж, шийдвэр гаргах юм.
Өчигдрийн Халдашгүй байдлын дэд хороо болон МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг дэмжсэн билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг шүүхийн байгууллага дээр нээлттэй хэлэлцэж, иргэдийн мэдэх эрхийг хангах ёстой" хэмээв.